Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 3 сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Чулуут сумдын нутгаар 1,1 - 3,4 градус, бусад сумдын нутгаар 4,6-8,2 градус дулаан байв. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлуун, Чулуут сумдын нутгаар 12,0 – 15,0 градус , бусад сумдын нутгаар 16,0-21,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө ӨндөрУлаан, Хангай сумдын нутгаар 13,0 градус , бусад сумдын нутгаар 5,0 -10,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Хангай, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 2,0-4,0 градус , бусад сумдын нутгаар 6,0-11,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Эрдэнэмандал, Өндөр Улаан, Хангай, Батцэнгэл, Хайрхан сумдын нутгаар 28,0-35,0 градус, бусад сумдын нутгаар 36,0 – 38,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө ӨндөрУлаан сумын нутгаар 16,0 градус, Тариат сумын нутгаар 13,0 градус, бусад сумдын нутгаар 7,0 -12,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-2 удаа хур тунадас орж 0,0 – 2,5 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Эрдэнэбулган сумын нутгаар 2,5 мм, Цэцэрлэг сумын нутгаар хамгийн бага тунадас 0,0 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 10 – 26 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 26 метр, Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 22 метр , Тариат сумын нутгаар секундэт 18 метр, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант, Чулуут сумдын нутгаар секундэт 16 метр, ӨндөрУлаан, Өгийнуур, Өлзийт сумын нутгаар секундэт 15 метр , бусад сумдын нутгаар секундэт 10 -14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 6-8 удаа, бусад сумдын нутгаар 1 -4 удаа ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цасгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Энэ арав хоногт салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөлт , хаваржилтанд таагүй нөлөөлж байна. Тариат. Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант, Чулуут,Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар салхи аюулын хэмжээнд хүрч , Жаргалант ,Тариат сумдад байшингийн дээвэр унаж, айлын хашаа нурсан байна. Хотонт, Өгийнуур , Их тамир сумдад үхрийн шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа